“Хүчир бөгөөд хүчлэх санваар нь үндсэн хэл бичгийг сахихХүн бөгөөд хүн төрөлхтөний журам нь эцэг эхийг элбэрэхХүн бөгөөд хүндлэн үзэхийн дээд нь шашин суртлыг үл гээхХүйтэн бөгөөд халуун бүхнээ зүтгэх нь олон түмний ач тусДээрэм бөгөөд бэлэг олзыг үл хэрэглэх нь тангарагДээрэнгүй бөгөөд омог бардмыг тэвчих нь санваарДээд бөгөөд дордсыг үл ялгаварлан үзэх нь шударгаДэмий бөгөөд чалчаа худлыг тэвчих нь үнэн”
“Үйл үйлдэх, үхэж одох, эрхлэн наадах тэргүүтэндҮдшийн бүрий, үүрийн харанхуйг үл цээрлэхчлэнҮтэлж доройтсон, өчнөөн нялх алинд чҮсэг эрдэм сурахыг хичээх нь нэгэн адил хэрэгтэй”
“Нэг нь нөгөөгөө мэхлэх, хүчтэй нь хүчгүйгээ идэх бусдын чөмөг ташиж байгаад ч олз олох эрмэлзэл бол энэхэн хорвоогийн жам ажээ.”
“Мөнгө гэгч энэ зүйлийг юуны өмнө ёс суртахууны үүрэгтэй эд бөгөөд шударгаар зарсан хөдөлмөрийн хариуд олох ёстой зүйл болохоос хууль бусаал хүчлэн авч байх зүйл биш гэдгийг хүн болгон ойлгосон тэр цагт манай нийгэм, улс төр,шашин шүтлэгийн тун олон балай явдал тасралтгүй арилах замдаа орох билээ”
“Ард түмэн үхрийн мах худалдан авч чадахгүй байна, гэтэл архи түүнээс нь хямдхан байдаг, чухам иймээс л, орос эрчүүд ядуурлаас болж архи ууцгааж байна! Ард түмэн ном худалдан авч чадахгүй байна, яагаад гэвэл зах дээр Гоголь, Белинскийн аль нь ч байхгүй, харин хямд архи л дүүрэн бий, чухам иймээс л орос эрчүүд боловсролгүй бүдүүлгээсээ болж ууж байна. Дмитрий Писарев”
“Эрж явсан хүнтэйгээ уулзсан хүний сэтгэл баяр, сандралаар дүүрэн байдаг билээ. Эрэл нь хичнээн удаан, хэцүү байсан бол энэ сэтгэл төдий чинээ их байдаг.”