“Ард түмэн үхрийн мах худалдан авч чадахгүй байна, гэтэл архи түүнээс нь хямдхан байдаг, чухам иймээс л, орос эрчүүд ядуурлаас болж архи ууцгааж байна! Ард түмэн ном худалдан авч чадахгүй байна, яагаад гэвэл зах дээр Гоголь, Белинскийн аль нь ч байхгүй, харин хямд архи л дүүрэн бий, чухам иймээс л орос эрчүүд боловсролгүй бүдүүлгээсээ болж ууж байна. Дмитрий Писарев”
“Амьдрал гэж нэг иймэрхүү авсаархан ном байлаа гэхэд, санаандгүй сөхөхөд тааралдах тохиолдлын ганц өгүүлбэрт л уг номыг унших учир шалтгаан бүрэн шингээстэй бий.”
“Хүмүүс бий болсон үеэсээ эхлэн үүрд ганцаардан хоригдсон хоригдол болсон зүрх сэтгэл цохилон байдаг бүрхэвчийг нэвтлэн урахыг хий дэмий цөхрөлтгүй оролдон, гар хөл, уруул ам, харц, тачаадан дагжсан нүцгэн биеэрээ, янаглалд сульдсан хайр сэтгэлээрээ дараа нь бас л хаягдан ганцаардах өөр нэгэнд амьдралыг өгөх гэж хий дэмий хүч тавьдaг.”
“Эрж явсан хүнтэйгээ уулзсан хүний сэтгэл баяр, сандралаар дүүрэн байдаг билээ. Эрэл нь хичнээн удаан, хэцүү байсан бол энэ сэтгэл төдий чинээ их байдаг.”
“Love is like pi (л) - natural, irrational, and very important.”
“Нэг нь нөгөөгөө мэхлэх, хүчтэй нь хүчгүйгээ идэх бусдын чөмөг ташиж байгаад ч олз олох эрмэлзэл бол энэхэн хорвоогийн жам ажээ.”